Виртуал ертөнцийн авъяастнууд цуврал уралдаан № 1 - “НАЙЗ...“

Thursday, December 23, 2010 |

“НАЙЗ...” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Залуусын iD брэнд, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт, Монголын Компьютер Графикийн холбоо, хамтран 2010оны 12 сарын 23-аас 2011оны 01 сарын 23 хүртэл өдрүүдэд Найз сэдвээр
  • Блог бичлэг /нийтлэл, шүлэг, өгүүллэг/
  • Чөлөөт бүтээл /фото болон гар зураг, 2D ба 3Dкомпьютер графикийн ажлууд, дуу болон миксүүд, гар урлал, видео гэх мэт юу чаддаг тэр авъяасаараа оролцох/
              төрлүүдээр шилдгийг шалгаруулах уралдаан зарлаж байна.
Тус уралдааны гол зорилго нь залуусын өөрийгөө үнэлэх, илэрхийлэх, бусадтай санал бодол, хүсэл тэмүүллээ хуваалцах боломжийг интернэт орчинд дэмжиж шилдэг санаа, бүтээлч сэтгэлгээ, өрсөлдөх чадвар, найруулга, илэрхийлэл бүхий  бүтээлүүдийг шалгаруулж шагнахад оршино.
Найз”уралдааны журам
1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс үндэс угсаа ялгаварлахгүй.

2. Бүтээл нь утга уянгын, шог хошин, элэглэл, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй,  аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Блог бичлэгийн бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж Найзуралдаан ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Чөлөөт бүтээлүүд болох богино болон урт хэмжээний аудио дуу болон микс, ремикс, видео бичлэг зэрэг бүтээлүүдийг Youtube.com вэбсайтад оруулж, embedcode-г монки.мн сайтад зааврын дагуу оруулан нийтлэнэ.
1.     Фото, графикийн ажлуудыг Flickr.com зэрэг вэбсайтуудад оруулж монки.мн сайтад зураг оруулах зааврын дагуу нийтэлнэ.
Мэйлээр ирүүлсэн бүтээлийг  http://www.facebook.com/iDbyUnitel нийтлэж like /          /-ийн тоогоор тодруулна.
6. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг чөлөөтэй сэтгэсэн байдал, найруулга, уран сэтгэмж, шинэлэг санаа, өвөрмөц шийдэл, нийт уншигчдын сэтгэгдэл, үнэлгээг / / харгалзан Юнител корпораци, Монголын Блогчдын Холбоо, Монголын Компьютер Графикийн холбооны хамтарсан шүүгчдийн баг шүүнэ.

7. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010 оны 12-р сарын 23-оос 2011 оны 1-р сарын 23 өдрийг дуустал хүлээж авна.
8. Уралдааны эцсийн дүнг 2011 оны 1 сарын 31-нд танилцуулж байрыг тодруулна.

9. Уралдаанд төрөл тус бүрээр 3 байр шалгаруулж шагнана.
I байр2-    Blackberry Curve гар утас + Монгол / Англи зурагт толь бичиг
II байр2-   Live modem + Монгол / Англи зурагт толь бичиг
III байр2- iD азын мөнгөн дугаар + Монгол / Англи зурагт толь бичиг
10. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохиогчдын оюуны өмч байх бөгөөд зохион байгуулагчид тэдгээрийг ашиглах, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
iD брэнд
Монголын Блогчдын Холбоо
Монголын Компьютер Графикийн Холбоо
www.monkey.mn

“I am…” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Tuesday, May 4, 2010 |

Залуусын шинэ брэнд iD, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран 2010оны 5 сарын 03-аас 17-ны өдрүүдэд “I am…” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарлаж байна.
Тус уралдааны гол зорилго нь хүний өөрийгөө үнэлэх, илэрхийлэх, бусадтай санал бодол, хүсэл тэмүүллээ хуваалцах боломжийг интернэт орчинд дэмжиж шилдэг санаа, найруулга, илэрхийлэл бүхий бичлэгүүдийг шалгаруулж шагнахад оршино.
“I am…” нийтлэлийн уралдааны журам
1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс, үндэс угсаа ялгаварлахгүй.

2. Бүтээл нь утга уянгын, шог хошин, элэглэл, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр бичсэн нийтлэл байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “I am…” уралдаан ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг чөлөөтэй сэтгэсэн байдал, найруулга, нийт уншигчдын сэтгэгдэл, үнэлгээ зэргийгүндэслэн Юнител корпораци, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайтын хамтарсан шүүгчдийн баг шүүнэ.

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010оны 5-рсарын 01-ээс 15 хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаанд 3 байр шалгаруулж шагнана.
1-р байр: iD брэндийн шинэ дугаар + LIVE интернэт модем + 3 сарын үйлчилгээний эрх
2-р байр: iD брэндийн шинэ дугаар 100 мянган төгрөгийн ярианы эрхтэй
3-р байр: iD брэндийн шинэ дугаар 50 мянган төгрөгийн ярианы эрхтэй
8. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохиогчдын оюуны өмч байх бөгөөд тус уралдааныг зохион байгуулагчид тэдгээрийг эзэмших, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
Залуусын шинэ брэнд iD
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК

“Сэтгэлд хоногшсон кино” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Thursday, December 3, 2009 |


“Өргөө Кино Театр”, “Монголын Блогчдын Холбоо”, “Монки.мн” сайт хамтран 2009 оны 12 сарын 01-ээс 12 сарын 14-ны өдрүүдэд “Сэтгэлд хоногшсон кино” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Тус уралдааны гол зорилго нь Кино ертөнцийн тухай блогчдын бодол сэтгэгдлийг нээх, нийгэмд хүргэх, уншигчдын оюуны цангааг тайлах нийтлэлийг төрүүлэн олон нийтийн хүртээл болгоход оршино.
________________________________________________________________

“Сэтгэлд хоногшсон кино” нийтлэлийн уралдааны журам

1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс үндэс угсаа ялгаварлахгүй.

2. Бүтээл нь киноны тухай шог хошин, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр бичсэн нийтлэл байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Сэтгэлд хоногшсон кино” ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийт уншигчдын сэтгэгдэл, санал, үнэлгээг үндэслэн Өргөө синема, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран шүүнэ.

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2009 оны 12 сарын 01-ээс 12 сарын 14 хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаан 3 байр шалгаруулж дүгнэнэ.

I байр- VIP тасалбар 2 ширхэг + Пепси Кола ундаа + Поп корн (Вип тасалбараар бүтэн сарын туршид хосоороо Өргөө кино театрт дуртай киногоо үзэх эрхтэй болох бөгөөд попкорн болон Пепси Кола ундаа үнэгүй)

II байр- Энгийн тасалбар 2 ширхэг + Пепси Кола ундаа + Поп корн (Энгийн тасалбараар нэг удаа Өргөө кино театрт хосоороо дуртай киногоо үзэх эрхтэй болох бөгөөд попкорн болон Пепси Кола ундаа үнэгүй)

III байр- Энгийн тасалбар 2 ширхэг (Энгийн тасалбараар нэг удаа Өргөө кино театрт хосоороо дуртай киногоо үзэх эрхтэй)

8. Тус уралдааны шагналыг 16-ны Лхагва гаригт Өргөө кино театр дээр гардуулна.

9. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг зохион байгуулагч байгууллагууд эзэмших, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
_______________________________________________________________________
Жич: Тус уралдааныг ивээн тэтгэх боломж бүх албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд Монгол хүний оюуны бүтээл төрүүлэх боломжийг олгож тус уралдааны ивээн тэтгэгчээр хамтарч ажиллахыг урьж байна.
_______________________________________________________________________

Өргөө Кино Театр
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК

Блог бидний амьдралд өдөрлөг амжилттай болж өндөрлөв

Monday, October 5, 2009 |

Монгол Улсад Шуудан Харилцаа Холбооны салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МТҮПарк, Монголын Блогчдын Холбоо, WWW.MONKEY.MN сайт хамтран зохион байгуулсан “Блог бидний амьдралд” өдөрлөг 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт амжилттай болж өнгөрлөө.

Тус өдөрлөг дээр блогчид уригдан ирж "Блог гэж юу вэ?" тухай ерөнхий мэдлэгийг блогч Сторми, "Блог ба иргэний сэтгүүл зүй" чиглэлээр сэтгүүлч блогч А.Амарсайхан, "Блог ба хууль эрхзүй" сэдвээр блогч Обод, блогч Дэппсү маань "Блог ба аюулгүй байдал", "Блог ба мөнгө" сэдвээр блогч Санакае нар маш сонирхолтой илтгэлүүдийг тавилаа. Илтгэлүүд маань ирсэн зочдод маш өгөөжтэй мэдлэг олгосон гэдэгт эргэлзэхгүй байна.

Өдөрлөгийн төгсгөлд "Өнөөгийн Монгол" блог нийтлэл, богино өгүүллэгийн уралдаанд түрүүлсэн нийтлэгчидэд шагнал гардуулав. Уралдааны тэргүүн байрын шагналыг блогч Б.Занданхүү /Segsger/ "Сэтгэл хуучирдаггүй" нийтлэлээрээ, удаах байрыг блогч В.Ганзориг /Royal Synergy/ "Амьдралын үнэ цэнэ ба хувиа хичээх үзэл", гутгаар байрыг блогч З.Хэрлэн "Эх нь булингартай бол адаг нь ч бас..." нийтлэлээрээ тус тус эзэлж өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнагдлаа.

Энэ дашрамд хамтарч ажилласан МТҮП, www.monkey.mn сайт, бидний үйл ажиллагааг ивээн тэтгэж дэмжиж ажилласан "Праксис" ХХК, Блогч Сторми, мэдээллээр ивээн тэтгэсэн www.gogo.mn www.blogmn.net www.banjig.net "Өдрийн сонин"-ы хамт олонд Монголын Блогчдын Холбооноос талархал илэрхийлж цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөж байна.

“Блог бидний амьдралд” өдөрлөг зохион байгуулж байна.

Friday, October 2, 2009 |


2009 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 14.00 цагаас Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн хурлын танхимд МТҮПарк, Монголын Блогчдын Холбоо, WWW.MONKEY.MN сайт хамтран “Блог бидний амьдралд” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тус өдөрлөг нь Монгол Улсад Шуудан Харилцаа Холбооны салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохиогдож байгаа бөгөөд оюутан залуучууддаа интернэтэд өөрийн орон зайгаа бий болгох өөрийгээ таних, найзлан нөхөрлөх, нэгдэн нягтрах, идэвхитэй амьдрах, интернэтээр мөнгө олох боломжуудын талаар мэдлэг олгохоор

* Блог гэж юу вэ?
* Блог ба иргэний сэтгүүл зүй
* Блогийн нийгэмд үзүүлэх нөлөө
* Блог ба мөнгө (Блогоор мөнгө олох тухай)
* Блог ба найз, нөхөрлөл
* Блог ба хууль эрхзүй
* Блог ба аюулгүй байдал

зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж, ярилцлага өрнүүлэх гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Та өнөөгийн нийгэмдээ хөл нийлүүлэн алхахыг хүсэж байгаа бол “Блог бидний амьдралд” өдөрлөгт тавтай морилно уу.



Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Монголын Блогчдын Холбоо
WWW.MONKEY.MN сайт

Өнөөгийн Монгол” сэдвээр насанд хүрэгчдийн дунд блог нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан зарлаж байна

Wednesday, September 9, 2009 |

“Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”, “Монголын Блогчдын Холбоо”, “www.monkey.mn” сайт хамтран 2009 оны 9 сарын 10-наас 9 сарын 30-ны өдрүүдэд “Өнөөгийн Монгол” сэдвээр насанд хүрэгчдийн дунд блог нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

Тус уралдааны гол зорилго нь өнөөгийн Монголын нийгэмд оршиж буй ямар ч асуудлуудыг хөндсөн, орчин үеийн оюуны цангааг тайлахуйц сод бүтээл, шилдэг блог нийтлэл, богино өгүүллэгийг төрүүлэн олон нийтийн хүртээл болгоход оршино.

___________________________________________________________
Мэдээллийн ивээн тэтгэгч нар:

Ивээн тэтгэгч:

___________________________________________________________

“Өнөөгийн Монгол” сэдэвт богино өгүүллэг, блог нийтлэлийн уралдааны журам


1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг байж болох бөгөөд насанд хүрсэн байна.

2. Бүтээл нь богино өгүүллэг эсвэл нийтлэл байх бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Өнөөгийн Монгол” ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг нэрт сэтгүүлч, шог зохиолч А. Амарсайхан, нэрт сэтгүүлч, судлаач Б. Галаарид, нэрт сэтгүүлч, шинжээч Д. Цэрэнжав нар болон нийт уншигчид, хандагчид маань шүүх юм.

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2009 оны 09 сарын 25-ны өдрийн 24.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаан 3 байр шалгаруулж дүгнэнэ.

I байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 200.000 төгрөгийн баннер байрлуулах эрх, “Праксис” ХХК-аар Хятад улсын аль ч сургуульд үнэгүй зуучлуулах шагнал (зөвхөн сургалтын төлбөр шаардагдана), Ивээн тэтгэгчийн шагнал

II байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 150.000 төгрөгийн баннер байрлуулах эрх, Ивээн тэтгэгчийн шагнал

III байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 100.000 төгрөгийн баннер байрлуулах эрх

8. Тус уралдааны шагналыг 2009 оны 10 сарын 02-ны өдөр Монгол улсад Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохион байгуулагдах “Блог бидний амьдралд” өдөрлөг дээр шалгаруулж гардуулна.

9. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг зохион байгуулагч байгууллагууд ашиглах, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
___________________________________________________________

Жич: Тус уралдааныг ивээн тэтгэх боломж бүх албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд Монгол хүний оюуны бүтээл төрүүлэх боломжийг олгож тус уралдааны ивээн тэтгэгчээр хамтарч ажиллахыг урьж байна.

Бид нийтлэлийн уралдаанаа төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчлахдаа ивээн тэтгэгчийнхээ сурталчилгааг боломжит бүх хувилбараар хийж алдаршуулах болно.

___________________________________________________________


Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК

МТҮП ба Монголын Блогчдын Холбооны уулзалт

Thursday, April 9, 2009 |

Удаан хугацааны дараа нийт дэмжигч блогчдынхоо энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байгаадаа бид баяртай байна.
Энэ удаад бид нэгэн чухал уулзалтын талаар та бүхэндээ товч мэдээлэл хүргэж байна.

2009 оны 4-р сарын 9-ний өдөр "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-ийн Ерөнхий Захирал Ё. Сүхбаатарын хүсэлтээр МТҮП талаас тус Паркийн захирал Ё. Сүхбаатар, Инкубаторын Албаны дарга, "Монголын Блогчдын Холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн С. Эрдэнэбат (Erkardo санаачлагч) нөгөө талаас "Монголын Блогчдын Холбоо"-ны Ерөнхийлөгч Б. Батхүү (3apaa), Удирдах зөвлөлийн дарга А. Амарсайхан (Amarsaikhan), Удирдах зөвлөлийн гишүүн Я. Баярбаатар (Stormy) нар МТҮП-д очиж уулзалт хийж хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцов.

Тус уулзалтаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк", "Монголын Блогчдын Холбоо"-той хамтарч хэрэгжүүлж болох ажлуудын боломжит хувилбаруудыг хэлэлцэж хамтарч ажиллахаар тохиролцсоноо баяртайгаар мэдэгдэж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээгээр хязгаарлагдахгүй цаашид ч хамтран ажиллах боломжтой гэж Ё. Сүхбаатар захирал хэлсэн.

Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд тус тусын үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа аль нэгэн улс төрийн хүчинд үйлчлэхгүй.

МТҮП өөрийн нөөц бололцоо болох уулзалтын танхим, техник тоног төхөөрөмж, интернэт болон бусад талаар бидний зохион байгуулах ямарваа нэгэн ажлуудыг дэмжихээ илэрхийлсэн нь бидний үйл ажиллагаанд илт сайнаар нөлөөлөхүйц үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Бид лекц, уулзалт болон олон нийтийг хамарсан бусад сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахад саадгүй боллоо гэсэн үг юм.

"Монголын Блогчдын Холбоо", "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-тай хамтран ажиллах боломжид тулгуурлан зохион байгуулж болох үйл ажиллагааны санал хүлээн авч байна.