Монголын Блогчдын Холбооны Анхдугаар Уулзалт

Wednesday, January 7, 2009 |

2008 оны 07 сарын 08 өдөр дараахь нэр бүхий блогчид цуглаж холбоо байгуулах шаардлага, зорилго зорилт, хийгдэх ажлуудын талаар санаа оноогоо солилцлоо.

"Монголын Блогчдын Холбоо" гэж нэрэн доор эвлэлдэн нэгдэх болсон билээ.

Тус холбооны гол зорилго нь
"Интернэтийн орчинд бүрэлдэн тогтсон мэдээллийн сангийн эх үүсвэрүүдийг ашиглан боловсрол танин мэдэхүйн, оюунлаг мэдээллээр иргэдийг хангах, ухамсар боловсролын төвшинг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах ашгийн бус хүмүүнлэг иргэний үйл ажиллагааг дэмжигч сайн дурын байгууллага болоход оршино."

Хурлын шийдвэрээр Монголын бүх блогчдын уулзалтыг 2008 оны 07 сарын 18 өдөр 18.30 цагт "Хууль Зүйн Үндэсний Төв"ийн хурлын зааланд хийсэн.
Энэхүү уулзалт нь
1. Холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах
2. Холбооны дүрэм журамыг хэлэлцэх
3. Холбооны тэргүүнийг сонгох
4. Нөөцөө тодорхойлох
5. Хийгдэх ажлуудын талаар санал бодлоо солилцох зорилготой байсан юм.
Тус уулзалтад нийт 60 гаран блог бичигч нийтлэгчид хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан билээ.

0 comments:

Post a Comment