Нөхөрсөг тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Wednesday, January 7, 2009 |

Юун түрүүнд блогчидоос санаачлан, блогчид зохион байгуулсан Сагсан бөмбөг, ширээний теннисний нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөснийг дуулгахад таатай байна. Тэмцээний зорилго нь блогчид танилцан нөхөрлөх, амралтаа үр дүнтэйгээр өнгөрөөх байсан юм. Мөн бидний хэдэн блогчидын зохион байгуулсан тэмцээнийг гололгүй, ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон Банжиг блогчидод талархаж буйгаа илэрхийлж байна.

Юутай ч блогчин залуус маань амралтын өдрөө идэвхтэйгээр өнгөрөөж, биеийн тамирыг мандуулсан явдал хамгаас гол болохыг бид өмнө дурьдаж байсан. Үргэлж ширээний ард, компьютер ширтэн суудаг та бидний хувьд хааяа ч болов хөдөлж, биеийн чилээгээ гаргаж байх нь сайн талтай билээ. Ингээд та бүхэнд тэмцээний дүнгийн талаар товч танилцуулъя.

Сагсан бөмбөгийн тэмцээнд баг тус бүр 5-6 хүнтэйгээр, “Үлэмжийн чанар”, “Драптс”, “5 толгой”, “Боргиочид” гэсэн дөрвөн багт хуваагдан тоглолоо. Ингээд дөрвөн багаас гурван хожилтойгоор “Үлэмжийн чанар” баг хожиж, Банжиг блогчидын “Боргиочид” баг хоёрдугаар байранд орлоо. “Үлэмжийн чанар” багийн ахлагчаар Цоомоо гишүүдэд Hi Dalai, Tsahlai, Erka, 1st design, Jasmine нар байлаа. Харин “Боргиочид” багийн ахлагчаар Н.Батжаргал гишүүдээр З.Баасанжав, Б.Ууганбаяр, Н.Амгаланжаргалан, Н.Алтанцэцэг, Н.Ням-Очир нар байлаа.


бүгдээрээ зургийн аппаратанд багтдаггүй ээ кк.


"Үлэмжийн чанар" багийнхан


Багийн ахлагчид зөвлөлдөж байна.

Харин Ширээний теннисний тэмцээнд нийт 16 эрэгтэй, 7 эмэгтэй оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд Эрка, эмэгтэйчүүдийн төрөлд Ицми түрүүллээ.

За эдгээр нөхөд дээр гурав, дөрвөн зурагчид бас байгаа.

Ингээд эрхэм блогчид та бүхэн амралтын өдрөө үр дүнтэйгээр өнгөрүүлсэн хэмээн найдаж байна.

0 comments:

Post a Comment