"МОНГОЛЫН БЛОГЧДЫН ХОЛБОО" -с УРАН ЗУРГИЙН ГАЛЛЕРЕЙ-д хандив өргөлөө

Wednesday, January 7, 2009 |

"Монголын блогчдын холбоо"-с 7 сарын 1-ний үймээний үеэр сүйтсэн ховор нандин урлагын бүтээлүүдийг сэргээх, аврах зорилгоор Гөү гөү сайттай хамтран блогчдын дунд өрнүүлсэн хандивийн "SOS!!!" хөдөлгөөний үйл ажиллагаа 2008 оны 7 сарын 30-ний өдөр Уран зургийн галлерей-д хандиваа хүлээлгэж өгснөөр өндөрлөлөө.

Интернэт хэрэглэгчдийн дунд шинэхэн бий болоод байгаа ч хэдийнээ олон мянган хүнийг эгнээндээ нэгтгэж чадсан үйлчилгээ бол яах аргагүй блог юм. Дэлхийн хаанаас ч, хүссэн хүнтэйгээ үзэл бодлоо илэрхийлэн нийтэлж, хэлэлцэж “интернэтийн сэтгүүлч” байх боломжийг бий болгодог блогийн үйлчилгээ олон хүний сонирхлын нэгдэл, шаардлага дээр тулгуурлан “Монголын блогчдын холбоо” төрийн бус байгууллагыг энэ оны 7 сарын 3ны өдөр нээн, 18ны өдөр анхдугаар хурлаа зохион байгуулаад 60 гаруй блогчид оролцож байсныг санаж байгаа байх.

Үзэл бодол, байр суурь өөртэй ч интернэтийн чөлөөт ертөнцөд нэгдэн нийлж чаддаг залуусын байгуулсан “Монголын блогчдын холбоо” нь анхныхаа үйл ажиллагааны нэг болох "SOS!!!" хөдөлгөөнийг тун амжилттай зохион байгууллаа. Энэ бол долдугаар сарын нэгэнд болсон үймээний үеэр үрэгдсэн урлагийн бүтээлүүдийг нөхөн сэргээхэд зориулагдсан “SOS” хандивын аян байлаа. Тус хандивын аянд цугласан 1 сая 278,762 төгрөгийг өнөөдөр Уран зургийн галлерейн захирал Ч.Энхцэцэгт гардуулан өглөө.

0 comments:

Post a Comment