МТҮП ба Монголын Блогчдын Холбооны уулзалт

Thursday, April 9, 2009 |

Удаан хугацааны дараа нийт дэмжигч блогчдынхоо энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байгаадаа бид баяртай байна.
Энэ удаад бид нэгэн чухал уулзалтын талаар та бүхэндээ товч мэдээлэл хүргэж байна.

2009 оны 4-р сарын 9-ний өдөр "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-ийн Ерөнхий Захирал Ё. Сүхбаатарын хүсэлтээр МТҮП талаас тус Паркийн захирал Ё. Сүхбаатар, Инкубаторын Албаны дарга, "Монголын Блогчдын Холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн С. Эрдэнэбат (Erkardo санаачлагч) нөгөө талаас "Монголын Блогчдын Холбоо"-ны Ерөнхийлөгч Б. Батхүү (3apaa), Удирдах зөвлөлийн дарга А. Амарсайхан (Amarsaikhan), Удирдах зөвлөлийн гишүүн Я. Баярбаатар (Stormy) нар МТҮП-д очиж уулзалт хийж хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцов.

Тус уулзалтаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк", "Монголын Блогчдын Холбоо"-той хамтарч хэрэгжүүлж болох ажлуудын боломжит хувилбаруудыг хэлэлцэж хамтарч ажиллахаар тохиролцсоноо баяртайгаар мэдэгдэж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээгээр хязгаарлагдахгүй цаашид ч хамтран ажиллах боломжтой гэж Ё. Сүхбаатар захирал хэлсэн.

Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд тус тусын үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа аль нэгэн улс төрийн хүчинд үйлчлэхгүй.

МТҮП өөрийн нөөц бололцоо болох уулзалтын танхим, техник тоног төхөөрөмж, интернэт болон бусад талаар бидний зохион байгуулах ямарваа нэгэн ажлуудыг дэмжихээ илэрхийлсэн нь бидний үйл ажиллагаанд илт сайнаар нөлөөлөхүйц үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Бид лекц, уулзалт болон олон нийтийг хамарсан бусад сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахад саадгүй боллоо гэсэн үг юм.

"Монголын Блогчдын Холбоо", "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-тай хамтран ажиллах боломжид тулгуурлан зохион байгуулж болох үйл ажиллагааны санал хүлээн авч байна.

19 comments:

Бафль said...

сайхан мэдээ байна шүү.

БОРОО said...

Za amjilt husey, Sanaliig sain bodoj bgaad daraa tuhtai xelnee

XaPXyH said...

amjilt xusie naizuudaa!

Munkhbayar said...

Сайхан мэдээ байна. Амжилт Хүсье

Unknown said...

Өө сайхан сайхан амжилт

SUNshine said...

Болж байна шдэ сайхан мэдээ байна
МБХолбоо ямар нэг арга хэмжээ зохиоход асуудалгүй л болж байгаан байна

yanzagkhan said...

saikhan bolomjuud neegdej bgaan baina shde. Bugded ni amjilt huseyeee

А said...

Баяр хүргэе. Энэнээс сайхан завшаан ч гэж юу байхав мөн үү?

sanakae said...

Уул нь би хамгийн түрүүнд comment бичсэн хүн болох байсын даанч тог тасраад.

Ямартай ч сайхан ажилын эхлэл болсон юм шиг санагдаж байга. Цаашдаа үүн дээр нь дөрөөлөөд том том ажлуудыг хийх байх гэж бодож байна.Тийм үү

etvgen said...

Гоё юум аа би ерөөсөө мэддэггүй байж
Блогчид маань ийм холбоо байгуулаад ...
Бас энэ мэдээ ... за ямарч байсан амжилт хүсье !

Давка said...

сайн байна шт. Амжилт....

Гамп said...

Тэмдэглэмээр юм бложээ. Баяр хүргий

Unknown said...

Тэмдэглэмээр юм бложээ - Хэхэ энэ Гамп ах нэг юм сэдээд байна даа хэхэ

Jamts Dash said...

Тун дажгүй. Шинэхэн блогчин надад сурах зүйл их байна. Эх орноо хөгжүүлэхэд өөрийн тус нэмрийг блогоор дамжуулж оруулах боломж байна гэж би үзсэн. Учирыг нь миний блог дээр тавигдсан Ашигт малтмалын хуулийн төслийг уншуут ойлгох байх гэж найдна. http://automarketofmongolia.blogspot.com
Баярлалаа Д.Жамц. 99013026

Jamts Dash said...

Та бүхэн надад энэ хуулийн төслөө ард түмэнд танилцуулахад минь туслана биз дээ?

Эрка said...

өө сайхаан сайхан амжилт шөө манайхаан

Jenni said...

:) bid 2 blogiinhoo hayagiig solison shuuu. PLEASE UPDATE
http://beckjenni.blogspot.com

Jagaa said...

oo zaza iim blog iim holboo bdagiig odoo l medej bn shde, bas darga tsereg zahiraltai yum bna, medsen bol table tennisnii temtseend orohgyi yu, neg yum duulgah l bsan baih daa hehe, blogtoo add hiichihiye

book said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

Post a Comment