Өнөөгийн Монгол” сэдвээр насанд хүрэгчдийн дунд блог нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан зарлаж байна

Wednesday, September 9, 2009 |

“Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”, “Монголын Блогчдын Холбоо”, “www.monkey.mn” сайт хамтран 2009 оны 9 сарын 10-наас 9 сарын 30-ны өдрүүдэд “Өнөөгийн Монгол” сэдвээр насанд хүрэгчдийн дунд блог нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

Тус уралдааны гол зорилго нь өнөөгийн Монголын нийгэмд оршиж буй ямар ч асуудлуудыг хөндсөн, орчин үеийн оюуны цангааг тайлахуйц сод бүтээл, шилдэг блог нийтлэл, богино өгүүллэгийг төрүүлэн олон нийтийн хүртээл болгоход оршино.

___________________________________________________________
Мэдээллийн ивээн тэтгэгч нар:

Ивээн тэтгэгч:

___________________________________________________________

“Өнөөгийн Монгол” сэдэвт богино өгүүллэг, блог нийтлэлийн уралдааны журам


1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг байж болох бөгөөд насанд хүрсэн байна.

2. Бүтээл нь богино өгүүллэг эсвэл нийтлэл байх бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Өнөөгийн Монгол” ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг нэрт сэтгүүлч, шог зохиолч А. Амарсайхан, нэрт сэтгүүлч, судлаач Б. Галаарид, нэрт сэтгүүлч, шинжээч Д. Цэрэнжав нар болон нийт уншигчид, хандагчид маань шүүх юм.

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2009 оны 09 сарын 25-ны өдрийн 24.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаан 3 байр шалгаруулж дүгнэнэ.

I байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 200.000 төгрөгийн баннер байрлуулах эрх, “Праксис” ХХК-аар Хятад улсын аль ч сургуульд үнэгүй зуучлуулах шагнал (зөвхөн сургалтын төлбөр шаардагдана), Ивээн тэтгэгчийн шагнал

II байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 150.000 төгрөгийн баннер байрлуулах эрх, Ивээн тэтгэгчийн шагнал

III байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 100.000 төгрөгийн баннер байрлуулах эрх

8. Тус уралдааны шагналыг 2009 оны 10 сарын 02-ны өдөр Монгол улсад Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохион байгуулагдах “Блог бидний амьдралд” өдөрлөг дээр шалгаруулж гардуулна.

9. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг зохион байгуулагч байгууллагууд ашиглах, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
___________________________________________________________

Жич: Тус уралдааныг ивээн тэтгэх боломж бүх албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд Монгол хүний оюуны бүтээл төрүүлэх боломжийг олгож тус уралдааны ивээн тэтгэгчээр хамтарч ажиллахыг урьж байна.

Бид нийтлэлийн уралдаанаа төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчлахдаа ивээн тэтгэгчийнхээ сурталчилгааг боломжит бүх хувилбараар хийж алдаршуулах болно.

___________________________________________________________


Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК

4 comments:

Unknown said...

насанд хүрээгүй нүүд нь яахы ?? дараа тусдаа тэмцээн зохиохымуу ?

deegdalantai said...

нэг зүйлийг ойлгосонгүй.
уралдаанд оролцсон бүтээлүүдийг зохион байгуулагч байгууллагууд эзэмших эрхтэй гэсэн заалтыг нь ойлгосонгүй. Уг нь тухайн бүтээлийг бичсэн хүний л эзэмшил, харин та нар тэрийг нь хэвлэх нийтлэх ашиглах эрхтэй юм биш үү

Монголын Блогчдын Холбоо said...

Дугуйлангийн хэлдэг зөв. Алдаатай ойлголт төрүүлэхээр бичсэн байна. Баярлалаа.

Гэгээлэг said...

Уучлаарай нэг асуулт байна. Яг нэг тийм сэтгүүлч эд нар шиг мэргэжлийн төвшинд бичих ёстой юу. Би бол зүгээр л нэг оюутан шдээ. Мэргэжлийн хүмүүс оролцохоор жирийн над шиг блогчин хүүгийнх гологдох байлгүй тэхдээ хамаагүй оролцоноо хэхэ

Post a Comment