Блог бидний амьдралд өдөрлөг амжилттай болж өндөрлөв

Monday, October 5, 2009 |

Монгол Улсад Шуудан Харилцаа Холбооны салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МТҮПарк, Монголын Блогчдын Холбоо, WWW.MONKEY.MN сайт хамтран зохион байгуулсан “Блог бидний амьдралд” өдөрлөг 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт амжилттай болж өнгөрлөө.

Тус өдөрлөг дээр блогчид уригдан ирж "Блог гэж юу вэ?" тухай ерөнхий мэдлэгийг блогч Сторми, "Блог ба иргэний сэтгүүл зүй" чиглэлээр сэтгүүлч блогч А.Амарсайхан, "Блог ба хууль эрхзүй" сэдвээр блогч Обод, блогч Дэппсү маань "Блог ба аюулгүй байдал", "Блог ба мөнгө" сэдвээр блогч Санакае нар маш сонирхолтой илтгэлүүдийг тавилаа. Илтгэлүүд маань ирсэн зочдод маш өгөөжтэй мэдлэг олгосон гэдэгт эргэлзэхгүй байна.

Өдөрлөгийн төгсгөлд "Өнөөгийн Монгол" блог нийтлэл, богино өгүүллэгийн уралдаанд түрүүлсэн нийтлэгчидэд шагнал гардуулав. Уралдааны тэргүүн байрын шагналыг блогч Б.Занданхүү /Segsger/ "Сэтгэл хуучирдаггүй" нийтлэлээрээ, удаах байрыг блогч В.Ганзориг /Royal Synergy/ "Амьдралын үнэ цэнэ ба хувиа хичээх үзэл", гутгаар байрыг блогч З.Хэрлэн "Эх нь булингартай бол адаг нь ч бас..." нийтлэлээрээ тус тус эзэлж өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнагдлаа.

Энэ дашрамд хамтарч ажилласан МТҮП, www.monkey.mn сайт, бидний үйл ажиллагааг ивээн тэтгэж дэмжиж ажилласан "Праксис" ХХК, Блогч Сторми, мэдээллээр ивээн тэтгэсэн www.gogo.mn www.blogmn.net www.banjig.net "Өдрийн сонин"-ы хамт олонд Монголын Блогчдын Холбооноос талархал илэрхийлж цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөж байна.

0 comments:

Post a Comment