“Сэтгэлд хоногшсон кино” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Thursday, December 3, 2009 |


“Өргөө Кино Театр”, “Монголын Блогчдын Холбоо”, “Монки.мн” сайт хамтран 2009 оны 12 сарын 01-ээс 12 сарын 14-ны өдрүүдэд “Сэтгэлд хоногшсон кино” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Тус уралдааны гол зорилго нь Кино ертөнцийн тухай блогчдын бодол сэтгэгдлийг нээх, нийгэмд хүргэх, уншигчдын оюуны цангааг тайлах нийтлэлийг төрүүлэн олон нийтийн хүртээл болгоход оршино.
________________________________________________________________

“Сэтгэлд хоногшсон кино” нийтлэлийн уралдааны журам

1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс үндэс угсаа ялгаварлахгүй.

2. Бүтээл нь киноны тухай шог хошин, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр бичсэн нийтлэл байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Сэтгэлд хоногшсон кино” ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийт уншигчдын сэтгэгдэл, санал, үнэлгээг үндэслэн Өргөө синема, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран шүүнэ.

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2009 оны 12 сарын 01-ээс 12 сарын 14 хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаан 3 байр шалгаруулж дүгнэнэ.

I байр- VIP тасалбар 2 ширхэг + Пепси Кола ундаа + Поп корн (Вип тасалбараар бүтэн сарын туршид хосоороо Өргөө кино театрт дуртай киногоо үзэх эрхтэй болох бөгөөд попкорн болон Пепси Кола ундаа үнэгүй)

II байр- Энгийн тасалбар 2 ширхэг + Пепси Кола ундаа + Поп корн (Энгийн тасалбараар нэг удаа Өргөө кино театрт хосоороо дуртай киногоо үзэх эрхтэй болох бөгөөд попкорн болон Пепси Кола ундаа үнэгүй)

III байр- Энгийн тасалбар 2 ширхэг (Энгийн тасалбараар нэг удаа Өргөө кино театрт хосоороо дуртай киногоо үзэх эрхтэй)

8. Тус уралдааны шагналыг 16-ны Лхагва гаригт Өргөө кино театр дээр гардуулна.

9. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг зохион байгуулагч байгууллагууд эзэмших, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
_______________________________________________________________________
Жич: Тус уралдааныг ивээн тэтгэх боломж бүх албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд Монгол хүний оюуны бүтээл төрүүлэх боломжийг олгож тус уралдааны ивээн тэтгэгчээр хамтарч ажиллахыг урьж байна.
_______________________________________________________________________

Өргөө Кино Театр
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК

0 comments:

Post a Comment