“I am…” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Tuesday, May 4, 2010 |

Залуусын шинэ брэнд iD, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран 2010оны 5 сарын 03-аас 17-ны өдрүүдэд “I am…” сэдвээр блог нийтлэлийн уралдаан зарлаж байна.
Тус уралдааны гол зорилго нь хүний өөрийгөө үнэлэх, илэрхийлэх, бусадтай санал бодол, хүсэл тэмүүллээ хуваалцах боломжийг интернэт орчинд дэмжиж шилдэг санаа, найруулга, илэрхийлэл бүхий бичлэгүүдийг шалгаруулж шагнахад оршино.
“I am…” нийтлэлийн уралдааны журам
1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс, үндэс угсаа ялгаварлахгүй.

2. Бүтээл нь утга уянгын, шог хошин, элэглэл, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр бичсэн нийтлэл байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “I am…” уралдаан ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг чөлөөтэй сэтгэсэн байдал, найруулга, нийт уншигчдын сэтгэгдэл, үнэлгээ зэргийгүндэслэн Юнител корпораци, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайтын хамтарсан шүүгчдийн баг шүүнэ.

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010оны 5-рсарын 01-ээс 15 хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаанд 3 байр шалгаруулж шагнана.
1-р байр: iD брэндийн шинэ дугаар + LIVE интернэт модем + 3 сарын үйлчилгээний эрх
2-р байр: iD брэндийн шинэ дугаар 100 мянган төгрөгийн ярианы эрхтэй
3-р байр: iD брэндийн шинэ дугаар 50 мянган төгрөгийн ярианы эрхтэй
8. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохиогчдын оюуны өмч байх бөгөөд тус уралдааныг зохион байгуулагчид тэдгээрийг эзэмших, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
Залуусын шинэ брэнд iD
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК

1 comments:

Anonymous said...

Өрсөлдөөн бий болгоочээ хө.

Post a Comment